Яагаад дэмжих хэрэгтэй вэ?

Франц Кафка “ХУВИРАЛ” номын шинэчилсэн хэвлэл | урьдчилсан захиалга

 

Франц Кафка “ХУВИРАЛ” номын шинэчилсэн хэвлэл | урьдчилсан захиалга

1 Campaigns | 0 Loved campaigns
125,000
Цугларсан
5
Дэмжигчид
0 өдөр үлдлээ
Өдөр үлдсэн
Raised:
6.25%
Goal: 2,000,000
Хаагдсан.

Танилцуулга

Франц Кафка "ХУВИРАЛ" номын шинэчилсэн хэвлэл | урьдчилсан захиалга

Өдгөөгөөс 100 гаруй жилийн тэртээ Франц Кафкагийн “Хувирал” тууж анх хэвлэгдсэн даруйдаа утга зохиолын хүрээнд цоо шинэ үзэгдэлд тооцогдож, уншигчдыг цочирдуулан гайхшруулж байсан гэдэг. Модерн утга зохиолын тулгын чулуудын нэг Франц Кафкагийн бүтээлүүд одоо бол хэдий нь сонгодогт тооцогдох болжээ. Хүний оршихуйн утга учир, мөн чанарыг баргар, түгшүүртэй өнгө аясаар хүүрнэхдээ уншигчийн доторх хүн ёсны, хүнлэг чанарын галыг ямагт өрдөн асааж байдаг Кафкагийн туурвил зүйн гоц шинж чанар ямар ч цаг үеийн уншигчдад нэн цочир, шинэлэг байх нь дамжиггүй. Энэ номд Франц Кафкагийн алдарт “Хувирал” тууж болон голлох өгүүллэгүүд нь багтсанаас гадна утга зохиолын түүхэн дэх хамгийн гайхалтай задлан шинжлэлийн нэгт тооцогддог Владимир Набоковын “Хувирал” туужийн талаарх задлал лекц, нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингер, японы алдарт зохиолч Харүки Мүраками нарын Кафкагийн зохиол бүтээл, нөлөөнөөс сэдэвлэн бичсэн сонирхолтой өгүүллэгүүдийг мөн унших боломжтой.

ЯАГААД ШИНЭЧИЛСЭН ХЭВЛЭЛ ГЭЖ?

Худалдаанд дуусаад чамгүй удаж буй “Хувирал” тэргүүт тууж өгүүллэгүүд ном шинэчлэгдэн хэвлэгдэхдээ Франц Кафкагийн нэн жигтэй, алдартай өгүүллэг болох “Хөдөөгийн эмч” өгүүллэгийн шинэ орчуулгаар баяжин нэмэгдэж байгаа билээ. Мөн зөвхөн эл урьдчилсан захиалгад Франц Кафкагийн “Хувирал” номын агуулга бүхий стикер, Франц Кафкагийн postcard дагалдуулж байгаа нь үгийн урлагийн эл нэгэн суутны уншигч, фэнүүд хийгээд эл гайхалтай зохиолчийг шинээр нээж буй хэн бүхэнд олзуурхууштай, дурсгалтай хэрэг болох байх аа.         

ФРАНЦ КАФКАГИЙН НӨЛӨӨ

Франц Кафкагийн романууд­гүй­гээр ч, Самюэл Бэккеттийн жүжгүүдгүйгээр ч ХХ зууны утга зохиол, философи сэтгэлгээ, модернист гоо зүйг төсөөлөхийн аргагүй. Тэдгээрийн дотроос Кафкагийн “Хувирал” хэмээх өгүүллэг, Бэккеттийн “Годог хүлээхүй” жүжиг бол харилцан уялдуулж, жишин ажиглахад үнэхээрийн сонирхол татахуйц бүтээлүүд.   Хоёр зохиол хоёулаа эмгэнэлт өгүүлэмжтэйн дээр зохиогчдынх нь гутранги үзэл маш гүнзгий ухаарлыг өдөөдгөөрөө онцлог. Кафка, Бэккет нарын гутранги үзэл бол уншигч, үзэгчийг гутруу, харгис болгодог нийтлэг хэв шинжит гутрал огт биш, харин ч хүн ёсны үнэ цэнийг олж харахад нь хөтлөгч болдог тийм дээгүүр гутранги үзэл.

Г.Аюурзана

 
Нэг орой найз маань надад уншуулахаар Франц Кафкагийн “Хувирал”-ыг авчирч өглөө. Би дотуур байрлуугаа эргэж ороод өнөөхөө уншиж гарав. Эхний өгүүлбэрийг нь уншаад л орноосоо ойччих шахсан.  Тэгтлээ их гайхсан хэрэг. “Грегор Замза тэр өглөө хар дарсан зүүднээсээ арайхийн сэрэхдээ өөрийгөө орон дотроо, томоос том шавьж болчихсон байхыг олж харав,” гэж эхлэдэг шүү дээ. Тэр өгүүлбэрийг уншаад би тийм зүйл бичих өөр ямар хүн байх билээ дээ гэж бодсон. Кафкаг эрт уншсан бол тэр хэрээрээ эрт бичиж эхлэхгүй юу. Тэгээд л би шууд богино өгүүллэгүүд бичиж эхлэсэн дээ.

Габриэл Гарсиа Маркез

         

ФРАНЦ КАФКА "ХУВИРАЛ" НОМЫН

ОРЧУУЛАГЧИЙН ТУХАЙД

Ж.Тэгшзаяа нь монгол хэлнээ Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман, “Гоо үзэсгэлэн бол шарх” дэлхийн шилмэл хайрын өгүүллэгийн антологи, Лана Дель Рейн “Өвсөнд мэхийх нил цэцэг” яруу найргийн ном зэрэг 10 гаруй уран зохиолын бүтээлийг орчуулж уншигчдад хүргэсэн. Мөн тэрээр Нил Паблишингаараа дамжуулан Рю Мүраками, Ёко Огава зэрэг өөрийн гэсэн өвөрмөц илэрхийлэл бүхий нэн шинэ үеийн зохиолчдын зохиол бүтээлийг монгол хэлнээ эрхлэн гаргасан. Франц Кафка бол орчуулагчийн хамгийн хайртай зохиолч бөгөөд “Хувирал” туужийг ертөнцийг үзэх үзэлд нь гүнзгий нөлөө үзүүлсэн зохиол бүтээлээр нэрлэдэг.    

ROADMAP

  • 2024.02.23 - 2024.03.15 Урьдчилсан захиалга
  • 2024.03.18 Хүргэлт
   

Урамшуулал

30,000 - 54,999
ХУВИРАЛ ном (шинэчилсэн хэвлэл) + Хувирал стикер
4 дэмжигч
Campaign already completed.
55,000
ХУВИРАЛ ном (шинэчилсэн хэвлэл) х2 + Хувирал стикер
0 дэмжигч
20 үлдсэн
Campaign already completed.
Дэмжигчид Дүн Огноо
* нэрээ нууцалсан * 5,000 2025-06-12 07:52
* нэрээ нууцалсан * 30,000 2024-03-29 03:05
Эмүжин Батням 30,000 2024-03-01 10:44
* нэрээ нууцалсан * 30,000 2024-03-01 08:47
Munkh Uugan Khurtsbold 30,000 2024-01-24 02:46

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Франц Кафка “ХУВИРАЛ” номын шинэчилсэн хэвлэл | урьдчилсан захиалга”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн